• darkblurbg
    YearCompass
    YearCompass ni өнгөрсөн жилээ эргэн харж, ирэх жилээ төлөвлөх үнэ төлбөргүй ном.
YearCompass гэж юу вэ?

YearCompass ni өнгөрсөн жилээ эргэн харж, ирэх жилээ төлөвлөх үнэ төлбөргүй ном. Өдөр тутмын амьдралаа зохицуулах гэсээр байтал бид бүхэн өөрсдийн ирээдүйн зорилго, зорилтуудаа мартаж орхидог. Уг нь бид гайхалтай зүйлсийг мөрөөдлөө болгосон байдаг ч, түүндээ хүрэхийн төлөө төлөвлөж, хичээдэггүй шүү дээ. YearCompass харин маш энгийн. Хэд хэдэн урьдчилан бэлдсэн дасгал ажил, асуултуудаас бүрдсэн энэхүү дэвтрийг та бөглөснөөр өнгөрсөн оноо үнэлж дүгнэн, ирэх жилээ төлөвлөж, мөрөөдлөө бодит байдал болгоно.

Дэвтрийг татаж авах


Та манай контентыг ямагт үнэгүй татаж, өөрийнхөө дэвтрийн дизайныг ч гаргах боломжтой.

    Татаж авах (үнэгүй)

Бидний ажлыг дэмжмээр байна уу? Хэвлэмэл дэвтрийг маань Унгар хэл дээр худалдаж авч, эсвэл Patreon дээр хандив өргөж биднийг дэмжээрэй.

Яаж?

1. Өөртөө зориулж хэдхэн цагийг гарга.

2. Халуун уух зүйл бэлд.

3. 20 хуудас гаруй асуултуудад хариулж өнгөрсөн оноо дүгнэж, ирэх оноо төлөвлөнө.

4. Өөрийн хүсч буй амьдрал руугаа та ойртож байна.

Номыг татах


2018 оноо үдэж, 2019 оныг угтаж авахад танд туслах хэдэн асуултууд.
250,000 гаруй удаа татагдсан
Энд дарж татна уу.

YearCompass-д нэгдэх

Номыг 2018/12/26-2019/01/06-ны хооронд бөглөөрэй.
(Facebook Event)

Найзуудаа цуглуул

Цай, жигнэмэгээ бэлдэж байгаад найзуудтайгаа YearCompass-г бөглөж цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Instagram #yearcompass

FAQ

YearCompass гэж юу вэ?

YearCompass бол дэлхий даяар хүмүүсийг өнгөрсөн оноо эргэн харж ирэх оноо төлөвлөхөд нь туслах хөдөлгөөн юм.

Энэ дэвтрийг ганцаараа бөглөсөн нь дээр үү, эсвэл хүмүүстэй бөглөсөн нь дээр үү?

Та ганцаараа, найзуудаараа, гэрийнхэнтэйгээ гээд хаана л бол хаана уг дэврийг бөглөж, ирэх оноо төлөвлөж болно.

Надад санал хүсэлт байна.

Бидэнд хэлэх санал хүсэлт байвал hello@yearcompass.com хаягаар холбоо бариарай.

Би сайн дураараа хэрхэн тусламж үзүүлэх вэ?

Хуваалцаж:

  • Найзуудаа YearCompass-с зохион байгуулж буй үйл ажиллагаануудад урих.
  • Facebook болон Twitter хуудсан дээрээ хуваалцах.
Орчуулгууд:
  • Орчуулгуудыг засварлаж, янзлахыг хүсвэл энд дарна уу. http://translate.yearcompass.com/

Биднийг дагах

Ирэх оны YearCompass номыг цаг тухайд нь авмаар байна уу?

Та имэйл хаягаа бичээд үлдээчихвэл бид шинэ дэвтэр маань бэлэн болсон даруйд танд мэдэгдэх болно. Ямар ч спам байхгүй - зөвхөн жилд нэг л имэйл.