Алсын хараа

YearCompass нь дэлхий даяар хүмүүсийг өнгөрсөн оноо эргэн харж, ирэх жилээ төлөвлөхөд нь тусладаг хөдөлгөөн юм. Энэхүү хөдөлгөөнд та нэгдсэнээр шинэ жилийн үеэр зүгээр л хий дэмий зорилт тавихаас илүүтэй нарийн төлөвлөж, улмаар өөрийн зорьсон санаснаа биелүүлж чадах болно. Энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл өөрийн хүссэн хэл дээр номыг татаж аваарай.

Бид хэрхэн эхэлсэн бэ?

Бид 2013 онд найзуудтайгаа шинэ жилийн баяраа утга учиртай тэмдэглэж, өнгөрсөн оноо эргэцүүлж, ирээдүйгээ төлөвлөх боломж олгох асуултуудыг цуглуулан нэгэн дэвтэр бүтээсэн нь YearCompass юм. Ийнхүү энэ төсөл маань Дэлхийн өнцөг булан бүрт түгж 25 орны 100 гаруй сайн дурын хүмүүсийн тусламжтай 22 хэл дээр орчуулагдаж, нийт 350 000 таталттай болоод байна.

Хэвлэл дээр гарч байсан жишээ

Хэвлэл дээр гарч байсан жишээ []

Бидний тухай зарим баримтууд

Манай байгууллага нь:

  • Ашгийн бус
  • 21 орны 100 гаруй сайн дурынхантай хамтарсан
  • Байгуулагдсан газар: Будапешт (Унгар)
  • 2012 онд Invisible University сургуульд анх жижиг төслийн хүрээнд үүсч байв.

Оны төлөвлөлт хийх дэвтэр маань:

  • 350 000 гаруй удаа татагдаж
  • 19 хэл дээр орчуулагдаж
  • Үнэгүй тараагдаж
  • Уншигчдад туслах 20 гаруй хуудаснаас бүрддэг.

Үндсэн баг

  • Будапештийн Технологи, Эдийн засгийн их сургуулийн төгсөгчид
  • Хэд хэдэн томоохон байгууллагууд манай дэвтрүүдийг ашиглаж төлөвлөлтөө хийдэг. Эдгээрээс заримыг нь дурьдвал Invisible University, CodeBerry Programming School and SotePedia зэрэг байгууллагууд байдаг.

Бидний тухай бичиж байсан сайтууд:

Англи хэл

Ярилцлагууд:

Kossuth Rádió - YearCompass хөдөлгөөний талаах ярилцлага (Унгар хэл дээр)

Bukarest Rádió - YearCompass хөдөлгөөний талаарх Békéssy László-тай хийсэн ярилцлага (Унгар хэл дээр)

Érd.FM - YearCompass хөдөлгөөний талаарх P. Tóth András-тай хийсэн ярилцлага (Унгар хэл дээр)

Видео бичлэг

YearCompass дэвтрийг бөглөсөн хүмүүс энэхүү төсөл тэдэнд хэрхэн тусалж чадсан талаар өгүүлнэ. (Англи хэл дээр хадмал орчуулгатай.)

Ашгийн бус, сайн дурын оролцоо

YearCompass бол сайн дурын нөөц дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Манай сайн дурынхан маань ихэвчлэн Invisible University байгууллагын гишүүд байдаг. Invisible University нь Унгарийн дээд боловсролын салбарт хувь хүний хөгжлийг дэмжин ажилладаг төрийн бус байгууллага юм.

Мөн дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй холбогдож, бидэнтэй хамтран ажилладаг сайн дурынхны тусламжтай манай төсөл жил бүр илүү олон хүнд хүрч байна.

Ярилцлагууд

YearCompass-г нэг өгүүлбэрт тайлбарлавал:

YearCompass ni өнгөрсөн жилээ эргэн нэг дүгнэж, ирэх жилээ сайтар төлөвлөхөд тань туслах үнэ төлбөргүй бөглөх дэвтэр юм.

Надад ямар ашиг тустай вэ?

Бид өдөр бүр амьдралыг нэгэн хэвийн байдлаар өнгөрүүлж, ажлаас ажлын хооронд яаран гүйсээр заримдаа өөрсдийн хэтийн зорилго, хүсэл мөрөөдлөө мартаж орхидог. Танд тийм мэдрэмж хааяа төрдөг үү? Тэгвэл энэ асуудалд тань туслахаар хэсэг бүлэг найзууд нийлэн YearCompass-г бүтээсэн юм. Энэ дэвтрийн тусламжтай та өдөр тутмын амьдралаа өөрийн урьдаас төлөвлөсөн том зургийн дагуу удирдаж, үр бүтээлтэй өнгөрүүлж сурах болно.

Бидний ихэнхи нь мөрөөдөхдөө сайн ч, төлөвлөхдөө тааруу байдаг. За даа, бараг төлөвлөхдөө ч олигтой төлөвлөж чаддаггүй. Тийм ч учраас YearCompass төлөвлөлтийн дэвтрийн тал нь зөвхөн төлөвлөлтөөс бүрдсэн хэсэгтэй. Ингэснээр та өөрийн мөрөөдлийг зорилго болгож, зорилгоо бодит байдал болгох болно. Эцсийн эцэст та өөрийн зорилгодоо мөрөөдөж биш, төлөвлөж, төлөвлөснөө хэрэгжүүлж байж хүрнэ шүү дээ.

Яагаад YearCompass төлөвлөлтийн дэврийг хийсэн юм бэ?

Бид хүн өөрөө өөрийгөө үргэлж шинжих байх ёстой гэдэгт итгэдэг. Өөрийн алдаа дутагдал, давуу чанаруудаа мэдэж байж та өнөөдрийн өөрөөсөө илүү хүн болж өсч хөгжиж чадна. Гэхдээ өөрийгөө шинжиж, өөртөө дүгнэлт өгөх нь амаргүй ажил байдаг юм байна гэдгийг бид ойлгосон учраас YearCompass хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлж байгаа юм.

Анх яаж энэ санаагаа олсон бэ?

2012 онд, бидний эргэн тойрон дох хэсэг бүлэг найзууд шинэ жилийн баяраа үр дүнтэй тэмдэглэж өнгөрүүлэхээр зорьсон юм. Энэ үеэр бид бүгдээрээ тухайн жилд өөрсдийн хийсэн үйлдэл, гаргасан амжилт, алдаандаа үнэлгээ, дүгнэлт өгч ирэх жилээ улам сайн төлөвлөх хэдэн асуулт боловсруулсан юм. Ингээд тэрхүү асуултуудаа эмхлэн, цэгцлээд өнөөдрийн бөглөх дэвтрийг хийх ёстой юм байна гэж шийдсэн дээ. Төд удалгүй интернэт дээр тавьсан дэвтэр маань олон зуун хүнд хүрч орхисон.

Та хэдийн хийж буй ажил тэгээд үр дүнтэй байж чадаж байна уу?

Манай дэвтрийг ашиглаж буй хүмүүс жилийн жилд нэмэгдэж байгаа. Жишээ нь 2013 онд манай дэвтрийг татаж байсан хүмүүсийн тоотой харьцуулахад энэ онд л гэхэд 13 дахин их хүн манай дэвтрийг татаж аван, өөрсдийн амьдралыг том зургаар харж, удаан хугацаанд хүрэхийг хүсч байсан зорилгоо биелүүлж чадсан. Үнэхээр гайхалтай түүхүүдийг зарим хүмүүс бидэн лүү илгээдэг.

Эндээс 4 жишээг дурьдья л даа. Хамгийн эхнийх нь Англид байдаг нэгэн ахлах сургуулийн сурагчид жил бүр YearCompass төлөвлөлтийн дэвтрийг бөглөх даалгавар хийдэг юм байна лээ. Бүхэл бүтэн нэг сургуулийн хүүхдүүд YearCompass-г хичээл дээрээ бөглөөд сууж байна гэдэг үнэхээр гайхалтай хэрэг байсан шүү. Тэдгээр сурагчдын багш нарынх нь нэг нь хандив өгөхийг хүсч бидэнтэй холбогдсоноор сая нэг энэ түүхийг бид олж мэдсэн.

Хоёр дах жишээ гэвэл Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн Клуб гэх байгууллагын түүх. Хоёр жилийн өмнө бид санаандгүй Монголд байдаг нэгэн клуб гишүүддээ Англи хэл заахдаа манай дэвтэрний Англи хэл дээрх хувилбарыг дасгал болгон ашигладагийг олж мэдсэн. Тэд энэхүү дасгалынхаа зургийг хийж, интернэтэд тавьсныг нь бид анх хараад одоог хүртэл нандигнан хадгалж явдаг.

Гурав дах түүх нь Reddit дээрх нэр нь мэдэгдэхгүй нэг хүний түүх. Шууд энд эш татчихья. "Би энэ дэвтрийг сүүлийн 3 жилийн турш хөтөлж байна. Энэ хугацаанд би марафонд гүйж, хэд хэдэн шинэ улс руу аялаж, тэтгэлэгт материалаа өгч, бүр түүндээ тэнцэж, өөрийн мөрөөдлийн ажилдаа орох гэх мэт маш олон зорилгуудаа биелүүлж чадсан. Одоо энэ жилийн дүгнэлтээ бичээд, ирэх жилээ төлөвлөөд сууж байна."

Хамгийн сүүлийнх нь АНУ-д амьдардаг Жон гэх нэртэй хар тамхинаас гаргах зөвлөгөө өгдөг залуугийн түүх. Тэрээр манай дэвтрийг өөрийн өвчтөнүүдтэй нэг баг болон бөглөж, өвчтөнүүдийнхээ амьдралыг шинээр мөн эрүүлээр харахад нь тусалдаг талаар өгүүлж байсан юм. Бид түүний захиаг анх уншчихаад үнэхээр гайхалтай мэдрэмжийг авч байла.

Та хэд ирээдүйд юу хийхээр төлөвлөж байна вэ?

Бид одоо хийж буй төслөө дэлхийн хэмжээнд хүргэж бие биедээ илүү ухаалаг, илүү эелдэг, илүү өөрийгөө танин мэдэхэд нь тусалдаг тэр холбоог байгуулахыг маш их хүсч байгаа. Өнгөрсөн оноо үдэж, ирэх оноо төлөвлөх гэдэг нэг их цаг аваад байх зүйл биш. Тэгээд ч жилд баярын үеэр ганц л удаа хийнэ шүү дээ. Тиймээс бид урт хугацаанд, үргэлж бие биенийгээ гэсэн хүмүүсээс бүрдсэн, нэгнээ унахад нь түшээд босгодог гишүүдээс бүрдсэн холбоо бүрдүүлэхийг хүсч байгаа.

Мэдээж энэхүү дэвтрээ жил бүр шинэчилж, жил бүр өшөө олон хүнд хүрэх л бидний эцсийн зорилго. Дэлхийг эзэлж авах гэсэн компани болгонд байдаг л нэгэн зорилго. :)

Энэхүү төслөөс мөнгө олох зорилго байгаа юу?

Энэхүү төслийг бид бизнесийн зорилгоор авч явдаггүй. Ялангуяа дэвтэр бөглөх гэдэг энэ гоё явдлыг бүтээгдэхүүн болгочихвол уг төслийн цорын ганц зорилгыг үгүй хийсэн болно шүү дээ. YearCompass илүү хурдтай, илүү олон хүнд л хүрч байвал болох нь тэр. Ингэснээр манай дэвтрийг ашигласан хүмүүс өөрсдийгөө илүү сайн таниж, илүү сайн хүн болж төлөвшиснөөр нийгэмд сайн сайхныг авчирна шүү дээ.

Мэдээж дэвтэр маань үнэгүй ч бидэнд вэбсайтын зардал, багийн гишүүдийн цалин гээд мөнгөний эх үүсвэр хэрэг болсон зүйлс байдаг. Одоохондоо бид дэвтэрнийхээ "чамин хувилбар"-г бий болгоод, борлуулах зорилготой ажиллаж байна. Энэхүү чамин хувилбарыг та хүнд бэлэглэх эсвэл өөртөө ч худалдаж авах боломжтой. Өөрөө хэвлэдэг pdf хувилбарыг бодвол энэ хувилбар маань хэд хэдэн чимэг шинэчлэлтүүдийг агуулсан байгаа. Гэхдээ асуултууд нь яг хэвээрээ. Цаашдаа ч хэвээрээ байх болно.

Татаж болохуйц эшлэлүүд

Шинэ он хаяанд ирэх тусам бид өөрсдийн эрхгүй өөртөө дүгнэлт хийж эхэлдэг. Магадгүй бид алдсан дахиад л хийсгээд явуулсан олон боломжууд, арай гэж тавьсан олон зорилгууд, зүүдлээ ч үгүй байж хийсэн зоригтой алхмуудаа яг энэ үед л анзаардаг байх. Өнгөрсөн ондоо үнэлэлт, дүгнэлт өгснөөр саяын зүйлсийг та анзаарахаас илүүтэй, тэднийгээ дараа нь сайжруулах боломжтой болно. Завгүй амьдралын хэв маягаасаа түр завсарлага аваад, өөртэйгээ уулзах цаг гаргаж, өөртэйгээ уулзаж сууна гэдэг хормын дотор хийчих боломжтой зүйл биш учраас танаас энэ дэвтэр тэвчээр, сониуч зан ихээр шаардах болно.

Тиймдээ ч жил бүр би эхнэртэйгээ цуг сууж байгаад энэ дэвтрийг бөглөхөд эртнээс цаг төлөвлөдөг уламжлалтай болсон. Энэ уламжлалын хамгийн сонирхолтой зүйл нь өмнөх жилдээ гаргаж байсан төлөвлөгөөгөө би биелүүлж чадсан эсэхтэйгээ харьцуулж харах байдаг. Ингэж эхнэр бид хоёр амьдрал дээр юунд нь анхаарах хэрэгтэй байгаагаа ойлгож чаддаг билээ. Ихэнхдээ аливаа зорилгыг бодож, түүнийгээ цаасан дээр бичихэд л тэр зүйл биелэлээ олж орхидог. Ийм ч учраас би ирэх жилээ төлөвлөж, зорилгоо тодорхойлох нь илүү аз жаргалыг авчирна гэдэгт итгэдэг юм.

Zoltán Cserháti MD., National Institute for Health Development in Hungary

Бид амьдралынхаа ихэнхи хэсэгт өөрсдийн хувь тавиланг өрөөл бусдад даатгаж, өөрсдөө хувь заяагаа удирдах боломжгүй мэт аашилдаг. Харин YearCompass тэрхүү алдааг тодруулж, хүн өөрийн зорилгоо тодорхойлж, амжилтанд хүрэх боломжийг олгодог. Энэ дэвтрийг бөглөсний дараа та өөрөөрөө бахархах зүйлсийг олж, өөрөөсөө зайлуулах зүйлсийг ухаарна гэдэгт би маш итгэлтэй байна. YearCompass зүгээр ч нэг дэвтэр бус үнэ цэнээ ухаарах боломжийг хүмүүст олгож буй зохиол юм.

Réka Vidomusz - сэтгэл зүйч

Бүгд аливаа зүйл төгсгөлтэй байх үедээ амттай гэдгийг мэддэг. Аливаа үйл явдлын хувьд ч төгсгөл гэж үгүй бол хүн өнгөрсөнтэйгээ зууралдаж, тухайн үйл явдалтай холбогдож буй сэтгэл хөдлөлүүдийг тээсээр байдаг шүү дээ.

Миний хувьд ирэх жилээ төлөвлөснөөр ирээдүйд гэнэт урган гарч ирэх асуудлуудад санаа зовж, гашилж суух зовлонгоос ангижирдаг юм шиг санагддаг. Өөрийн амьдралын хэрэгтэй хэсгийг сайжруулахын тулд юу хийхээ мэдэж байна аа гэдэг нь тухайн зүйлдээ өдөр бүр санаа зовохоос сэргийлэх учраас зөвхөн "хийхдээ" бүх хүчээ ашиглаж болно гэсэн үг юм.

Мэдээж амьдралд тохиох томоохон асуудлуудыг амархан шийдчих боломжгүй. Жишээ нь 5 жилийн дараа би ийм хүн болно гэж баттай хэлэхэд бараг боломжгүй. Харин тэр асуултаа жижиг хэсгүүдэд хуваагаад, ангилаад үзвэл хариултыг нь олоход тун ойртох учраас YearCompass дэвтрийг бөглөх нь зайлшгүй шаардлагатай юм. Ингэснээр хойш нь тавиад байсан асуултуудаа урьдаас хариулнаа гэсэн үг.

Júlia Gégöl - сэтгэл зүйч

Зурагнууд

YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo
YearCompass photo

Та манай бүтээгдэхүүнийг цааш нь түгээхдээ эдгээрийг ашиглаарай.

YearCompass-тай холбоотой дижитал материалууд:

Бичиглэл

Манай бүтээгдэхүүний нэрийг YearCompass гэж бичнэ. Том Y болон том C агуулсан нэг үг байдаг.

Сошиал медиа холбоосууд

[Хэвлэлийн нэр]
press@yearcompass.com
http://yearcompass.com

Ирэх оны YearCompass номыг цаг тухайд нь авмаар байна уу?

Та имэйл хаягаа бичээд үлдээчихвэл бид шинэ дэвтэр маань бэлэн болсон даруйд танд мэдэгдэх болно. Ямар ч спам байхгүй - зөвхөн жилд нэг л имэйл.